Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 цагийн өмнө

Хэний ч төсөөлөөгүй түүхийг өгүүлэх кино
Монголын кино урлагт өвөрмөц шийдэл нэмж өгсөн "Өвлийн тууж" кино энэ сарын 15-наас кино театруудаар гарч, үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Тэрээр мөн “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киноны зохиол бичсэн байна. “Өвлийн тууж” киноны найруулагчаар зохиолч Б.Буяндэлгэрийн хань Б.Тулгаа ажилласан бөгөөд монголчуудын хувьд цоо шинэ сэдвийг сонгон авч, хэний ч төсөөлөөгүй өөр түүхийн талаар өгүүлж байгаа гэдгээ онцоллоо.
2016 оны 12 сарын 12
Г.Мягмарнаран: Сэтгэл амарч зогссон цагт л хүн хоцрогддог
Өнөөдөр УДЭТ-ын хамт олон “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Энэ жил Монголын урлагийн түүхэнд арилшгүй ур мөр үлдээсэн суут уран бүтээлчдийн тэгш ой тохиож байгаа юм. Жил бүр уламжлал болон тэмдэглэдэг “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” хүндэтгэлийн арга хэмжээний босгон дээр бид энэ жил 70 насны ой нь тохиож буй Ардын жүжигчин Гомбын Мягмарнарантай ярилцаж, амьдралынхаа 50 гаруй жилийг театртай холбосон алтан үеийн жүжигчнийхээ сургаал, үгийг сонслоо.
2016 оны 12 сарын 10
Кино шүүмж: Рэкет МУСК-ны тухайд хэлэх хэдэн үг байна
Бид сүүлийн жилүүдэд олон кино гаргадаг болжээ. Энэ ч хэрээрээ Улаанбаатарт гарын таван хуруунаас хэтрэх кино театруудтай болсон байна. Худал хэлсэн хүнд бараг долоо хоногт нэг шинэ кино нээлтээ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд сурталчилгаагаа түгээх болов.Олон кино үзэгчдийн хүртээл болж байгаа нь нэг талаар уран бүтээлчдэд тун таатай төдийгүй, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар бүтээлүүд нь сайжирч, зохиол, техник технологи, жүжиглэлтээрээ бие биенээсээ ялгарах болсон юм.
2016 оны 12 сарын 09
“Fifty Shades of Darker”-ийн албан ёсны хоёр дахь трэйлр цацагдлаа
“Fifty Shades of Grey” киноны үргэлжлэл болох “Fifty Shades of Darker” киноны хоёр дахь албан ёсны трэйлр өчигдөр цацагдлаа.
2016 оны 12 сарын 08
Далавчаа дэлгэн нис, охин минь
12 үе дамжин зөвхөн гэрийнх нь эрчүүд уламжлан авч ирсэн бүргэдээр ан хийх уламжлалыг бага балчир гэж халгаж халшралгүй сурч,нутгийн анчдын чадварыг шалгадаг “Алтан бүргэд”-ийн уралдаанд хүртэл түрүүлсэн түүх нь Айшолпаны охины чимэг, энэ киноны гол утга агуулга болжээ. “Бүргэдийн анчин” киноны дууг өөрөө зохиож дуулсан Сиа ч энэ л агуулгыг “Angel By the Wings” дуундаа шингээсэн гайхалтай балладыг хэдхэн хоногийн өмнө сонсогчдод хүргээд байна. Яг л талын эрчит салхи үе үе хүүгэх мэт хүчтэй мэдрэмж төрүүл энэ дуу бүх л охидыг “Далавчаа дэлгэн нис” хэмээн уриалж байх шиг.
2016 оны 12 сарын 05
“Аз жаргалын эрэлд” киноны бодит баатар Крис Гарднер
Алдарт жүжигчин Вилл Смитийн тоглосон “Аз жаргалын эрэлд” кино бодит амьдралаас сэдэвлэсэн гэдгийг та мэдэх үү? Тус киног тэрбумтан Крис Гарднерын амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Крис Гарднер хүүгийнхээ хамт нийтийн ариун цэврийн өрөөнд хоног төөрүүлж, хэцүүхэн амьдралыг туулж явахдаа хэзээ ч амьдрал нь Холливиудын хит кино болно гэж төсөөлж байгаагүй биз.
2016 оны 12 сарын 05
Шилдэг киноны хөгжмүүд зөвхөн маргааш Улсын Филармонид тоглогдоно
Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмийг тоглох Movie Swing тоглолт маргааш 19:00 цагт Улсын Филармоний концертын их танхимд ганцхан удаа болох гэж байна.
2016 оны 12 сарын 01
“Атганд үлдсэн эрдэнэ” Оскарт нэр дэвшсэн үү
Атганд үлдсэн эрдэнэ кино 89 дэх удаагийн Оскарын наадмын гадаад хэл дээрх төрөлд нэр дэвшсэн байна. Тус киноны ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангараг уг төрөлд Монгол улсаас нэг кино нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй Академийн гишүүн болсоноор тус киног нэр дэвшүүлжээ. Манай сайт "Атганд үлдсэн эрдэнэ" киноны уран бүтээлчдтэй холбогдон сэтгэгдлийг нь асуухад жүжигчин У.Уранчимэг "энэ талаар сайн мэдэхгүй байна. Ийм мэдээлэл гарсаныг ч мэдээгүй. Ангарагаас лавлаж асуу" гэлээ.
2016 оны 11 сарын 29
Хятадууд “Галзуу Макс”-ыг хуулбарлан кино хийжээ
Энэ жилийн Оскарын наадмаас хамгийн олон шагнал авсан “Галзуу Макс” киноны “шинэ хувилбар” гарчээ. Гэхдээ хятад хувилбар.
2016 оны 11 сарын 25
“Би Болт” кино дараа долоо хоногт нээлтээ хийнэ
Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг цахилгаан хочит Усайн Болт Риогийн олимпоор зодог тайлахаа мэдэгдсэн билээ. Тэрээр ирэх жил болох дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод зодог тайлахаар болсон байна. Түүний амжилт, бахдам амьдралын түүхийг харуулсан баримт кино ирэх долоо хоногт нээлтээ хийх гэж байна.
2016 оны 11 сарын 25
Адал явдал, инээдэм хосолсон Рэкет УСК нээлтээ хийлээ
“Bondooloi film”, “Orange entertainment”-ийн хамтын бүтээл инээдэм, адал явдлын “Рэкет” уран сайхны кино өчигдөр Гэгээнтэн кино театрт нээлтээ хийлээ. Олон арван бүтээлээр бидэнд танигдсан найруулагч, зураглаач Ц.Золжаргал тус киноны зохиолыг бичиж, найруулсан бол продюссераар "Orange entertainment"-ын гүйцэтгэх захирал, киноны продюсер Б.Тайшир ажиллажээ.
2016 оны 11 сарын 24
Жэки Чан: Би хэзээ ч Оскарын шагнал авна гэж төсөөлж байсангүй
Дэлхийн кино урлагийн нэрт жүжигчин Жэки Чан Оксарын хүндэт шагнал болох 'Academy Award" шагнал авахаар болсон билээ. Жэки Чантай цуг редактор Анне В.Коетис, Линн Столмэстир болон баримт киноны зохиолч Фредерик Уайзман нар тус шагналыг гардах юм. Өдгөө 62 настай жүжигчин Жэки Чан тун удахгүй Лос Анжелес руу биечлэн очиж, шагналаа гардаж авах гэнэ. Тэрээр "Оскарын ийм нэр хүндтэй шагнал авна гэж төсөөлж байгаагүй" хэмээн хэлсэн бөгөөд сэтгүүлчдийн цахимаар асуусан асуултад мөн хариулжээ.
2016 оны 11 сарын 10