Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 цагийн өмнө

Урьд шөнийн супер сар
Урьд шөнө дэлхий даяараа супер сарыг ажиглах ховор боломж тохиолдлоо. Билгийн тооллын шинийн 15-нд тохиосон энэ тэргэл сар ердийнхөөс 14 хувиар том, 30 гаруй хувиар тод гэрэлтэн харагдаж байсан учраас одон орон судлаачид супер сар хэмээн нэрлэсэн юм. 1948 оноос хойш сар дэлхийд ийм ойр ирээгүй учир дэлхийн энэ дагуулыг ингэтэл тод ажиглах боломж сүүлийн 60 гаруй жил тохиогоогүй юм. Мөн 2034 он хүртэл сар дахин дэлхийд ийм хэмжээнд ойртохгүй учраас 20-иод жилдээ супер сарыг дахин харахгүй ажээ.
2016 оны 11 сарын 15
Ц.Хулан сэхээтнүүдийг жүжигтээ урилаа
Энэ онд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож, улсын хоёр ч том театр энэ их хүмүний ойд зориулан бүтээлээрээ бэлэг барьж байна. Их зохиолчийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театраас "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгээ хэдхэн хоногийн өмнө нээсэн бол хоёр хоногийн дараа Хүүхэлдэйн театрт "Монгол ардын суут" хэмээх өөр нэгэн шинэхэн бүтээл үзэгч олноо хүрэх гэж байна.
2016 оны 11 сарын 07
Ашгүй Боб Диланд Нобелийн шагнал нь таалагджээ
Бүтээдэг, туурвидаг, шинжилдэг судалдаг бараг бүх хүний хувьд хамгийн тэргүүн дээд шагнал болсон Нобелийн шагналтнаар тодорчихоод хоёр долоо хоног ус балгасан мэт таг чиг байж, гайхшрал төрүүлж байсан Боб Дилан эцэст нь ам нээлээ. Ашгүй түүнд Нобелийн шагнал нь таалагдаж гэнэ. Тэр бүр “хэлэх үггүй” болсон гэдгээ Нобелийн хорооны төлөөлөгчтэй утсаар ярих үедээ хэлснийг тэд мэдэгдэлдээ онцлон дурдаж. Үнэхээр хэлэх үггүй болоод л тэр дуугүй байжээ.
2016 оны 10 сарын 29
Монгол дахь цорын ганц сансар судлалын музейгээр зочлоорой
Хубилай хааны нэрэмжит одон орон, геофизикийн хүрээлэнгийн "Сансар, Од Эрхэсийн ордон"-г хоёр жилийн өмнө сансарын нисгэгч Ж.Гүррагчаагийн санаачлагаар байгуулагджээ. Энэхүү музей нь Монголын цорын ганц сансар судлалын музей гэдгээрээ онцлогтой.
2016 оны 10 сарын 28
Таны очихыг хүсдэг газрууд төсөөлснөөс чинь тэс өөр
Жуулчдын очих дуртай газрууд бодож төсөөлсөн шиг байж чаддаг уу гэдэгт эдгээр зураг хариулна.
2016 оны 10 сарын 27
2017 онд аялвал зохих 10 орны нэг нь Монгол
“Lonely Planet” сайтаас 2017 онд аялвал зохих 10 улсыг нэрлэсний дотор манай улс багтжээ. Жуулчдын хувьд төдийлэн сонгоод байдаггүй ч туршаад үзэх хэрэгтэй аяллын шинэ маршрутад Канад,Колумб, Финлянд, Доминик, Балба, Бермуд, Оман, Мьянмар, Этиоп улсын хамт Монголыг оруулжээ.
2016 оны 10 сарын 26
Цаг хугацаагаар аялуулах гайхамшигт түүхэн зургууд
Хүн төрөлхтөний түүхийн нэгээхэн хэсгийг буулгасан гайхамшигт гэрэл зургуудыг сонирхоорой.
2016 оны 10 сарын 21
Сансарын нисгэгчид юу иддэг вэ
Сансарт бидний эх дэлхий дээрээ идэж байгаа зүйлийг иддэг болов уу? Байнгын жингүйдэлтэй нөхцөлд ямар хоол хүнс иддэг юм бол оо...
2016 оны 10 сарын 20
Мятаршгүй монгол бүсгүйчүүдийн төлөөлөл Оролмаа эх
Оролмаа эх бол амьдрал, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хэзээ ч үл мятран зүтгэх Монголын мянга, мянган бүсгүйчүүдийн төлөөлөл юм. Өнгөрсөн зуунд ч Оролмаа эх шиг эмэгтэйчүүд байж. Өнөө үед ч түүн шиг амьдралыг сөрөн зогсч буй хүчирхэг эмэгтэй олон бий
2016 оны 10 сарын 15