Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 2 цагийн өмнө

Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тоглоно

Сэтгүүлч: Уранбайгаль baigali202

2Риог зорьсон манай боксчдын медалийн төлөө тоглолт маргаашнаас эхэлнэ. Эрэгтэй 60 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазизт маргааш өглөөний 06 цагт тоглох юм. Манай боксчин эхний тойрогт хийлсэн бол дараагийн тойрогт Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдсэн билээ. Харин хүрэл медалийн төлөөх  хариуцлагатай тулааныг бид маргааш үүрээр хүлээн авч үзэх нь.

Манай боксын баг зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй Риог зорьсноос 49 кг-ийн Г.Ган-Эрдэнэ, 69 кг-ийн Н.Түвшинбат нарын тэмцээнээ өндөрлүүлээд байна.