Л.Болд: Бид гудамжиндаа гарч тэмцье

УИХ-ын чуулган Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлын үеэр гишүүд намаар талцан муудалцлаа. О.Баасанхүү гишүүн Ёс зүйн дэд хорооны дарга болж, сөрөг хүчний байр ажиллах хүсэлт илэрхийлэхэд МАН-ын гишүүд дэмжихгүй гэсэн хандлага танхимд бүрдсэн юм. Энэ талаар ч О.Баасанхүү гишүүн “МАН намайг шийтгэн ямар ч дэд хороонд оруулсангүй” хэмээн гомдоллосон юм. Түүнийг өмөөрч УИХ-ын гишүүн Л.Болд “МАН олонхоороо түрий барьж, оруулахгүй байна. Ер нь, цөөнх байгаа АН-ынхныг гурван хороонд оруулсан, болоо юм биш үү, өөр хороонд оруулахгүй гэлээ.  Та нар ямар ч байнгын хороонд оруулахгүй гэж байгаа бол гудамжинд гарга. Бид гудамжиндаа гарч тэмцье. Бидний төлөө саналаа өгсөн сонгогчдынхоо төлөө тэмцэх ч ёстой ” хэмээн бухимдлаа.