Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 7 хоногийн өмнө

Хужиршсан янгир айлын хотонд оржээ

Сэтгүүлч: З.Батхуяг Newscom_mn

ibex_3

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1500 орчим янгир ямаа байгааг мал тооллолгын ажлын хэсгийнхэн бүртгэжээ. Уулархаг газар сүргээрээ амьдардаг, хагд, сөл өвсөөр хооллодог эл амьтан хужирсаж малчны хотонд орж ирэх нь элбэгшсэн байна. Тэднийг үргээж цочроолгүй нутгийн айлууд хужир шүү тавьж өгдөг болжээ. Өмнө нь ч тус сумын малчид хужирсан янгирт зориулж борооны тогтоол усны хонхор болон бэлчээр нутагт нь хужир тавьж өгдөг байжээ.

Ер нь сүүлийн таван жилд Баянбулаг сумын төвийн ойролцоох, Сангийн далай нэгдүгээр багийн нутагт орших “Баруун уул” буюу Өндөр Өлзийт хайрхан, төвийн зүүн урд орших Далан хайрхан зэрэг өндөрлөг газруудаар янгир нутаглаж, өсөж үржиж байгааг нутгийн иргэд хэлж байна. Гэхдээ байгаль хамгаалах сан байгуулж, ажиллуулах боломж хуулиар хязгаарлагдсан нь янгир ямаа, зэрлэг ан амьтдыг хамгаалах, шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж. b50c02efcc466bd0af38928197e4c30e

З.Хуяг