Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 2 цагийн өмнө

“Жуулчин говь”компанийн хувьцаа хамгийн их арилжаалагдлаа

Сэтгүүлч: Т.Оюунбаяр Newscom_mn

Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 49,130 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 18,797,165.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс найман хувьцаат компанийн хувьцаа өссөн байна. Харин зургаан хувьцаат компанийн хувьцаа буурсан  бол гурван хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин говь” компани хамгийн өндөр буюу 14.94-иар өссөн бол “Монгол шевро” 12.54 хувь, “Монноос” 7.29 хувиар тус тус өссөн байна.

Энэ өдөр “MSE ALL” индекс 847.20 нэгж болж 0.30 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,439,158,655,655.00 төгрөг боллоо