Бранжелина салалтынхаа талаар юу гэж хэлэв?

Холливиудын хамгийн сайхан хосууд гэж нэрлэгддэг Анжелена Жоли, Брэд Питт нар салалтынхаа талаар хамгийн анх удаа хамтдаа мэдэгдэл хийлээ. Тэд саяхан хийсэн мэдэгдэлдээ салалтаа олонд дэлгэхгүй, харин ч нууцлаж, хувийн шүүгч хөлслөхөөр шийдсэнээ хэлсэн байна. Тэд мэдэгдэлдээ “хоёр тал болон зөвлөхүүд хүүхдүүдийнхээ эрхийг бодолцон, салалтай холбоотой бүхий л бичиг баримтыг нууцын зэрэглэлд хадгалж, хувийн шүүгч хөлсөн авч, салалттай холбоотой шийдвэрийг шүүгчээрээ дамжуулан гаргахаар болсон” хэмээн бичжээ. Түүнчлэн хувийн шүүгчид өндөр зэрэглэлтэй салалтын хэрэг дээр ажилладаг гэнэ.

Тэдний салалтанд хамгийн түрүүнд хөндөгдөөд буй асуудал бол зургаан хүүхдээ хэн асран халамжлах вэ гэсэн асуудал байгаа юм. Анжелена Жоли ганцаараа халамжлах эрхийг авах хүсэлтэй байгаа бол Брэд Питт ч мөн хүүхдээ асрамжлах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Жүжигчин Анжелена Жоли, Брэд Питт нар 2005 онд “Mr & Mrs Smith” кинонд тоглосноосоо хойш дотноссон бөгөөд 12 жил хамтран амьдарч байгаад гурван жилийн өмнө гэрлэсэн билээ. Харин өнгөрсөн оны есдүгээр сард Анжелена Жоли салах өргөдлөө өгсөнөө албан ёсоор мэдэгдсэнээс хойш тэдний салалтын талаар дэлхийн өнцөг булан бүр дэх шүтэн бишрэгчид нь чих тавин чагнасаар байна.

Эх сурвалж: Theguardian.com