Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

УДЭТ-ын 2017 оны анхны үзвэр “Жаргаагүй нар”

Сэтгүүлч: М.Ариунцэцэг Newscom_mn

УДЭТ-ын хамт олон 2017 оны анхны үзвэрээ Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжгээр эхлэх гэж байна. Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэний 110 жилийн ойд зориулан хийсэн тус жүжгийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд 19:00 цагт, 21, 22-нд 18:00 цагаас тус, тус тоглох гэж байна. Үлгэр домог мэт амьдарч, харанхуй бараан XX зууны Монголын нийгмийг соён гэгээрэхэд үнэтэй хувь оруулсан их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийн зохиолыг Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, УДЭТ-ын найруулагч, СТА Ч.Түвшин найруулсан бол их зохиолчийн дүрд УДЭТ-ийн залуу жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрд жүжигчин Н.Баярмаа нар тогложээ.


Түүнчлэн Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Алтан Өд 2016” наадмын жүжиг, киноны шилдэг зохиолоор тус зохиол шалгарсан юм.

Юнителийн хэрэглэгчид 100 gg-ээр 5000 төгрөгийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10.000, 15,000, 20,000, 25,000 төгрөгийн үнэтэй аж.