Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй зангиагүй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийхээр болжээ. Уулзалт Төрийн ордон дахь Иргэний танхимд өглөө 10:00 цагт эхлэх гэнэ. Улаанбаатарын утаа болон хор хохирол, түүнээс хэрхэн ангижрах  сэдвийн хүрээнд санал солилцоно гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээллээ.