Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Бие эмчилдэг цахилгаан халаагуурыг иргэдэд санал болголоо

Сэтгүүлч: З.Батхуяг Newscom_mn

Агаарын бохирдлын улмаас  өвчлөл ихсэж, амархан ядардаг болсныг ДЭМБ-аас гаргасан судалгаагаар баталсан. Мөн  амьгүй ураг төрөх, уушги болон амьсгалын замын өвчлөлийг нэмэгдэж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн сүүлийн судалгаанаас харж болох юм. Иймд Улаанбаатар хотын иргэд утаа гаргадаг түүхий нүүрснээс татгалзаж, эрүүл мэндэд ач тустай, цахилгаан хэмнэсэн эко халаагуурыг ихэд сонирхож байгаа юм. Иргэдийн хүсэл сонирхол, эдийн засгийн хэмнэлт, цахилгаан, дулааны зөв шийдлийг цогцоор нь шийдсэн нано халаагуурыг “Агаарын бохирдлын эсрэг технологийн үзэсгэлэн”-гийн үеэр танилцууллаа. Технологийн үзэсгэлэнг сонирхож, гэрээ  цахилгаанаар халаах шийдлийг сонирхож буй  иргэдийн анхаарлыг татаж,  захиалга өгсөн бүтээгдэхүүн нь Солонгосын “Эко Партнерс” компанийн RAVI  хэмээх ялтсан хөшиг бүхий нано халаагуур юм.

Уг  халаагуур нь өрхийн цахилгааныг 40-50 хувь хэмнэлдэг бөгөөд агаарын чийгшлийг устгадаггүй, үнэр гаргадаггүй, хүний биеийн дархлааг сэргээдэг, мэс ажилбар  хийсний дараах тасалгааны бактерийг устгах, цэцэрлэг, сургуулийн дотуур байранд дулаан хадгалахаас гадна бохир агаарыг шүүх,  хүний бие дэхь бүх төрлийн өвчин үүсгэгч нянг устгаж ариутгадаг зэрэг давуу талтай аж.

Гэр хороолол болон орон сууцны айл өрхөд хэрэглэхээр Монгол Улсын нөхцөл, хүйтний эсэргүүцэл, дулаан барих горим зэргийг тохируулан үйлдвэрлэсэн уг бүтээгдэхүүнийг гэрийн хоймор болон зуухны оронд, орон сууцны хананд өлгөж ашиглах юм байна.  Эрдэсжүүлсэн нано, ялтсан хөшигнөөс цахилгааны тусламжтай цацрах ультра гэрэл нь өдөр шөнөгүй ажиллуулахад зургаан жил, цаг, хэрэглээгээ тохируулаад залгахад 12 жилийн хугацаанд ашиглах боломжтой бөгөөд  хүний биеийн архаг хууч, ууц нурууны өвчин, харшлыг шарлага хийж эдгээх эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

30-80 м2 талбайг 1.4Квт хүчин чадлаар халаах, 50-100 м2 талбайг 1.6Квт цагт халаах зэргээр таны гэр, байшингийн хэмжээнд тохирсон халаалтын хүчин чадлыг шийдсэн энэ бүтээгдэхүүнийг “Өлзийт” хорооллын айл өрх болон хүлэмжийн аж ахуй эрхлэгч байгууллагад туршилтаар хэрэглэхэд цахилгаан зарцуулалт нь бага гарч, түлэгдэх, шатах гэх мэт гэмтэл гараагүй байна. “Нью Анверса” компани нь энэ бүтээгдэхүүнээрээ “АСЕМ” –ийн үзэсгэлэн, БОАЖЯ, ХХААХҮЯ –ны  хамтарсан туршилтад оролцож ашиглах боломжтой гэсэн үнэлгээ авчээ.

Энэхүү  нано халуугуур нь танай гэрийн хэмжээ, зай талбайнаас хамаараад хүчин чадал, цахилгааны хэмнэлт нь өөр өөр байх аж. Цахилгаанд залгаж, өрөөний температурт тохирсон дулааны хэмжээгээ удирдлагаар тохируулан ашигладаг уг бүтээгдэхүүн нь  үнийн хувьд 500-1000.000 төгрөгийн үнээр хоёр жилийн баталгаатайгаар “Нью Анверса” ХХК –ийн байранд худалдаалж байгаа аж.