Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 цагийн өмнө

Бан Гын Мүний Ерөнхийлөгч болох замд саад гарч ирлээ

Он солигдох мөчид арван жил хашсан ажлаа өгсөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Гын Мүн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтанд зүй ёсоор бичигдэж байгаа. Тэгтэл түүний хоёр дүүг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Түүний дүү Бан Кы Сан, зээ дүү Жү Хюн Бан нарыг ойрхи Дорнодын албан тушаалтанд авилга өгсөн хэргээр Нью Иорк дахь “JFK” онгоцны буудлаас баривчилсан байна.

Тэднийг хувийн барилгын төсөлдөө санхүүжилт олохын тулд Засгийн газрын хөрөнгийг ашиглан албаны хүнд авилга өгсөн хэмээн Манхэттэний прокурар шалгаж байгаа аж. Прокурарын хэлсэнээр 2013 оны эхээр Өмнөд Солонгосын барилгын компани болох Кэйннамын гүйцэтгэх захиралаар Бан Гын Сан ажиллаж байсан бөгөөд тэр үед компанийн зээлийн хэмжээ нэмэгдэж, Вьетнам дахь “Landmark 72” компаниа зарах талаар бодож эхэлсэн байна. Манхэттэний шүүхийн 39 хуудас хэрэгт Бан Гын Сан хүү Жу Хьюн “Деннис” Бантай хамтран 800 сая ам.доллараар үнэлсэн барилгаа Ойрхи Дорнодын албаны хүнд худалдахын тулд хэдэн сая төгрөгийн авилга өгсөн гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн нэрээ нууцалсан тус албан тушаалтаныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор ирэх үед Бан Гын Сан нууц уулзалт зохион байгуулж, авилга өгөхийг завдсан гэсэн байна. Тэднийг одоогийн байдлаар авилга өгсөн, мөнгө угаасан, нууц хуйвалдаан зохион байгуулсан хэргээр шалгаж байгаа аж.

Эх сурвалж: BBC