Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 -р хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгджээ. “Алтан Овоо – Саппоро -10 р хороолол” чиглэлд өнөөдөр нийтийн тээврийн дунд оврын есөн автобус үйлчилгээнд гарлаа гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ. Ч62 маршрут нээгдсэнээр тус дүүргийн 30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарсан аж. Ялангуяа, нийтийн тээврийн үйлчилгээг авч чаддаггүй байсан Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны иргэд төдийгүй 2.3.20.18  дугаар хорооны иргэд ч үйлчлүүлэх юм байна.

 

 

.