Живсэн хүнд ямар тусламж үзүүлэх вэ

                                                                      Усанд живэлт :

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдах амьсгалын зам / уушиг ус орж, бүтэх энэ явцыг живэлт гэнэ.

Урьдчилан сэргийлэлт :

Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх

Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх

Авах арга хэмжээ:

Түргэн тусламжийн багийг дуудах

Усанд осолдогчийг орчноос хамааран  усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж   аврах

Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах

Усанд осолдогч ухаангүй  байвал нэн тэрүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах  осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх

Амьсгал зүрх судсыг дэмжих буюу цээж шахалт болон амнаас амруу аврах амьсгалыг өгөх  ба 30 удаа цээж шахалт, 2 удаа амнаас амруу аврах амьсгал өгнө.