Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архаг уушигны өвчтэй хүмүүс түргэн оношлуураар шинжилгээ өгөхөд халдвар илрэхгүй

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

-Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 505 боллоо. Нийслэл болон таван аймагт халдварын голомт байна. Улсын хэмжээнд түргэн оношлогооны цэгүүдээр 19915 хүн шинжилгээнд хамрагджээ.Мөн тусгай 119 дугаарт 3969 хүн хандаж зөвлөгөө авсан. Харин ЭМЯ-ны 32300 утсанд 290 хүн холбогдож зөвлөмж зөвлөгөө авчээ. Аль болох бээлий ашиглахыг ард иргэддээ зөвлөж байна. Гараа бохирдуулахгүй тохойгоо ашиглах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаатай түргэн оношлуурыг БНСУ-аас авсан. Архаг уушигны өвчтэй хүмүүс түргэн оношлуураар шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар илрэхгүй.

Монголд тамхи татдаг, архаг уушигны өвчтэй хүмүүсийн тоо олон тул тэд илрэхгүй халдвар тараах магадлал өндөр байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан