Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухань хотод үхрийн хөлдөөсөн махнаас “COVID-19” халдвар илэрлээ

БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод үхрийн хөлдөөсөн махны гурван сорьцоос “COVID-19” халдвар илэрлээ гэж тус хотын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.

Бразилаас импортолсон 1006 хайрцаг бүхий 27 тонн бүтээгдэхүүн Хятадын зүүн нутгийн Циндао хотын гаальд наймдугаар сарын 7-нд ирж, Уханьд наймдугаар сарын 17-нд авчирсан бөгөөд зах зээлд нийлүүлээгүй байжээ. Ухань хотын эрх баригчид тэдгээр бүтээгдэхүүнийг битүүмжилж, холбогдох ажилтнуудыг тусгаарлан шинжилгээ авч, тухайн газрыг халдваргүйжүүлсэн байна. Агуулахаас цуглуулсан 200 сорьц, тэнд ажилладаг 112 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өмнө нь Уханийн эрх баригчид импортолсон хөлдөөсөн бүх хүнсний бүтээгдэхүүнд нарийвчилсан шалгалт хийхийг үүрэг болгосон байна. 

1 Сэтгэгдэл
Худал мэдээлэл
Хамгийн их уншсан