Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2022-2023 ЗАРЛАГДЛАА

Ирландын засгийн газрын 2022 оны тэтгэлэг (Government of Ireland - International Education Scholarships)-т өргөдөл гаргахад нээлттэй боллоо. Ирланд улс боловсролын системээрээ дэлхийн шилдэг аравт ордог бөгөөд засгийн газраас зарлагддаг 100%-ийн тэтгэлгүүдээрээ алдартай.

 

 

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Ирландын засгийн газрын 2022 оны тэтгэлгийн гол зорилго нь дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх явдал юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 60 хүнд тэтгэлэг олгох бөгөөд бүх зардлыг Ирландын засгийн газар болон боловсролын хэлтэс хариуцна. Энэхүү тэтгэлгийн онцлог нь IELTS-ийн оноо шаардахгүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс өргөдлөө явуулах боломжтой.

Курсийн хувьд бакалавр, магистр, докторын зэргээр суралцах боломжтой ба өргөдөл явуулах хугацаа Ирландын цагаар 2021 оны 11 дүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 25-ны 17:00 цагт дуусна. Харин сонгон шалгаруулалтын хариу 2022 оны 6 дугаар сарын 1-нд гарна.

Суралцах боломжтой салбар, мэргэжлүүд:

Ирландын Судалгааны Зөвлөлийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн нэг зорилго нь аливаа мэргэжлээр бүтэн цагийн (full time) магистр, докторын зэрэг олгоход дэмжлэг үзүүлэх юм.

  • Шинжлэх ухаан

  • Технологи

  • Инженер

  • Математик

  • Урлаг

  • Хүмүүнлэгийн ухаан

  • Нийгмийн ухаан

Суралцах боломжтой сургуулиуд:

•Дублин дахь Америкийн коллеж/American College Dublin

•Дублин дахь CCT коллеж/CCT College Dublin

• Дублин бизнесийн сургууль/Dublin Business School

•Дублин хотын их сургууль/Dublin City University

• Dún Laoghaire-ийн Урлаг, дизайн, технологийн дээд сургууль/Dún Laoghaire Institute of Art, Design and Technology

• Дандалкийн технологийн дээд сургууль/Dundalk Institute of Technology

• Голуэйн бизнесийн сургууль/Galway Business School

• Голуэй-Майогийн технологийн дээд сургууль/Galway-Mayo Institute of Technology

• Дублин, Гриффит коллеж/Griffith College , Dublin

• ICD Бизнесийн сургууль, Дублин/ICD Business School , Dublin

• Бие даасан коллеж, Дублин/Independent College , Dublin

• Технологийн дээд сургууль, Карлоу/Institute of Technology, Carlow

• Технологийн дээд сургууль, Слиго/Institute of Technology, Sligo

• Леттеркеннигийн Технологийн дээд сургууль/Letterkenny Institute of Technology

• Лимерикийн Мэри Immaculate коллеж/Mary Immaculate College , Limerick

• Maynooth их сургууль/Maynooth University

• Мюнстер технологийн их сургууль/Munster Technological University

• Үндэсний урлаг, дизайны коллеж, Дублин/National College of Art and Design , Dublin

• Ирландын Үндэсний коллеж, Дублин/National College of Ireland , Dublin

• Ирландын Үндэсний их сургууль, Голуэй/National University of Ireland, Galway

•Ирланд дахь Хатан хааны мэс засалчдын коллеж /Royal College of Surgeons in Ireland

• Дублин хотын Технологийн их сургууль/Technological University Dublin

•Шанноны Технологийн Их Сургууль: Баруун Мидлендс/ Technological University of the Shannon: Midlands Midwest

• Дублин Тринити коллеж/Trinity College Dublin

• Корк их сургуулийн коллеж/University College Corl

• Дублин хотын их сургуулийн коллеж/University College Dublin

• Лимерикийн их сургууль/University of Limerick

• Уотерфордын технологийн дээд сургууль/Waterford Institute of Technology

Тэтгэлгийн хэмжээ:

Ирландын Засгийн газрын олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг нь тэнцсэн оролцогчдын дараах зардлыг хариуцдаг.

  • Жилийн 10,000 еврогийн нэмэлт тэтгэмж.

  • Сургалтын төлбөр болон бүртгэлийн зардлууд.

Энэхүү тэтгэлэгт дараах оюутнууд хамрагдах боломжтой, үүнд:

  • Магистрын зэрэгт (master’s degree) 1 жил суралцсан оюутнууд.

  • Магистр эсвэл докторын хөтөлбөрт (PhD programme) хамрагдаад эхний жилдээ сурч буй оюутнууд (жишээлбэл 3-4 жилийн хугацааны докторын хөтөлбөрт хамрагдаад эхний жилдээ сурч буй оюутнууд).

  • Бакалаврын хөтөлбөрийн (undergraduate programme) төгсөх ангийн оюутнууд (жишээлбэл дараа жил 4-р курст орох буюу төгсөх курст орох оюутнууд)

Тэтгэлгийн шалгуур:

  • Академи, мэргэжил, хувь хүн, бүтээлч талдаа гаргасан амжилтуудаа бичих ( энэ нь нийт онооны 40%-ийг эзэлнэ)

  • Хувийн тодорхойлолт бичих. Үүнд:

    - Хувийн болон мэргэжлийн хувьд яагаад Ирландад сурах хүсэлтэй байгаа тухайгаа тайлбарлах ( энэ нь нийт онооны 15%-ийг эзэлнэ).

    - Сурч дуусаад нийгэмд тустай ямар ажил хийх, сурсан мэдлэгээ хэрхэн ашиглах тухай бичих ( энэ нь нийт онооны 15%-ийг эзэлнэ).

    - Ирландад хэр удаан байх хүсэлтэй, цаашид Ирланд болон өөрийн улсын хоорондох харилцаа холбоог сайжруулахад хэрхэн оролцох тухай бичих ( энэ нь нийт онооны 15%-ийг эзэлнэ).

  • Өргөдөл явуулах холбоост заасан бусад мэдээллийг бөглөх ( энэ нь мөн нийт онооны 15%-ийг эзэлнэ).

Өргөдөл явуулах холбоос: webportalapp.com

Лавлах имэйл : goi-ies@hea.ie

Эх сурвалж: eurireland.ieopportunitiescorners.infobrightscholarship

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан