Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
У.Сүрэнжав паралимпээс алтан медаль хүртлээ

"Парис-2024" паралимп манай улсаас 12 тамирчин оролцож байгаа. Наадмын эхний өдөр таеквондогийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав алтан медаль хүртлээ. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд "тулалдсан" У.Сүрэнжав нь паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, анхны эмэгтэй юм. Тэрээр 2023 онд ДАШТ-ний хүрэл, Азийн аваргын алт, хүрэл медальтай тамирчин юм.

Манай улсаас паралимпид өрсөлдөж байгаа тамирчид:

Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,

Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,

Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,

Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,

Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,

Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,

Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,

Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,

Пара байт харваа Д.Сэлэнгээ,

Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,

Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,

Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар тус тус өрсөлдөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан