“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа
Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
“Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов
“MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа
Дэлхийн жишигт нийцсэн судалгаа-туршилт, лабораторийн дүн шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчдод инновацлаг шийдэл, зөвлөгөө, сургалт үзүүлэн Монголын спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа
Энэхүү институтийг үүсгэн байгуулагчид болох спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, спортын сэтгэл зүйч Б.Золзаяа, спортын хоол зүйч С.Мөнхтуул нар Монголын спортын хөгжлийг шинжлэх ухаанд суурилсан арга зүй, технологиор хангаж тамирчдын гүйцэтгэлийг сайжруулах тухай тайлбарлан хүргэв.
Шинэхэн институтийг дэмжин, өөрсдөд гарсан үр дүнгийн тухайд спортын алдартнууд хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэн үүсгэн байгуулагчдад амжилт хүслээ.
Спорт

“Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов
Бахрейн улсын нийслэл Манама хотод III Азийн залуучуудын наадмын Гүйцэтгэх хороо хуралдаж, энэ оны 10-р сарын 22-нд эхлэх тэмцээний бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Уулзалтын зорилго нь оролцогч орнуудын үндэсний шигшээ багуудыг хамгийн сайн нөхцөлөөр ирүүлэхэд чиглэсэн юм.
Спорт

Азийн залуучуудын АШТ-ийг цуцаллаа
Энэ сарын 4-нд Киргизийн Бишкек хотод Азийн жүдо бөхийн зөвлөлийн ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганд Азийн жүдогийн зөвлөлийн тэргүүн Обайд Аль Анзи, Киргизийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Жолдошбек Колбаев, зөвлөлийн гишүүн орнуудын үндэсний холбоодын тэргүүд оролцлоо.
Спорт

Ц.Цогтбаатар хоёр "Их дуулга"-д дараалан түрүүллээ
Гүржийн нийслэл Тбилисид болж буй "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар аваргаллаа. 25 настай тэрбээр "D" хэсгийг тэргүүлэн, эхлээд хийлж, Португалийн Ж.Фернандог 3 минут 50 секундэд цэвэр, Италийн Ж.Эспоситог 5 минутад гурван торгуулиар цэвэр, хэсгийн аваргын төлөө Гүржийн А.Мамиашвилиг 3 минут 20 секундэд гурван торгуулиар цэвэр, хагас шигшээд Косовогийн А.Гжаковаг 7 минут 34 секундэд вазаригаар, алтан медалийн төлөө Пан Америкийн алт, мөнгө, хүрэл медальт, Канадын А.Маргелидоныг үндсэн цагт вазаригаар ялжээ. Ийнхүү тэр, Ташкент болон Тбилисийн "Их дуулга"-д дараалан түрүүлээд байна. Хүрэл медалийн олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Л.Шавдатуашвили, А.Мамиашвили нар хүртэв.
Спорт

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫГ ВАКЦИНЖУУЛЛАА
Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргажээ.
Спорт

Токиогийн олимпын наадамд хүрэлцэн ирэх гадны тамирчид, үзэгчдийг 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлнө
Токиогийн олимпын наадамд хүрэлцэн ирэх гадны тамирчид, үзэгчдийг Японы Засгийн газар 14 хоногийн хугацаатай заавал хамрагдах тусгаарлалтаас чөлөөлөх төлөвтэй байна. Энэ тухай “Токио-2020”-г зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тосиро Муто мэдэгджээ.
Спорт

Олон улсын залуучуудын ногоон наадмыг Улаанбаатарт зохион байгуулна
Олон улсын залуучуудын ногоон наадмыг өндөр зохион байгуулалттай, оролцогч бүрийн сэтгэлд хүрсэн байдлаар зохион байгуулахад мэргэжлийн боловсон хүчнээс гадна сайн дурын ажилтнуудын мэдлэг, туршлага, оролцоо ихээхэн чухал хувь нэмэр оруулах юм.
Спорт

Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын зааланд Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтны “ХҮҮХДИЙН СПОРТЫН ХӨГЖИЛ БА СПОРТ СУРГУУЛЬ” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Спорт