Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын зааланд Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтны “ХҮҮХДИЙН СПОРТЫН ХӨГЖИЛ БА СПОРТ СУРГУУЛЬ” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, санал бодлоо хуваалцлаа. Тус хуралд “Хүүхдийн спорт ба спорт сургууль” сэдвээр Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал доктор, профессор Ч.Зоригтбаатар илтгэл тавьсан байна. Мөн БТСУХ-ны төрийн захиргааны хэлтсийн дарга Г.Одбаатар “Монгол Улсын биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр, “Аварга” дунд сургуулийн захирал А.Элбэг “Биеийн тамир, спортын дунд сургуулиудын тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, санал солилцсон юм. Түүнчлэн “Дасгалжуулалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” сэдвээр МУБИС-ийн Спортын онол, арга зүйн тэнхимийн багш, доктор, профессор И.Жамъяндагва илтгэл тавьж, дээрх сэдвүүд дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан