Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Мөрөөдлийн "Мөсөн өргөө"-г Австричууд энэ онд багтаан ашиглалтад оруулна

Өвлийн спортынхны мөрөөдөл, Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” ордон нь манай улсад анх удаа баригдаж буй жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой өвлийн спортын битүү ордон юм.

2019 оны 4-р сард шав тавих ёслол болсон. Нийтдээ 105 метр урт, 65 метр өргөн, 7897м2 талбайтай. Барилгын суурь болон хийцийн 121 багана, холбоос  дам нурууд 425 тонн арматур зангидаж, 3500м3 бетон зуурмаг цутгалт хийгдсэн. Автомашины зогсоолыг 2 эгнээгээр оруулж 3 эгнээгээр гаргах зохион байгуулалттай. Эрчим хүчний энгийн үеийн хэрэглээнийхээ 70%-ийг нарны эрчим хүчээр хангахаар тооцоолсон. Сэргээгдэх эрчим хүч ашигладаг анхны спортын байгууламж болно. Мөсөн ордны хамгийн чухал нь инженерийн сүлжээний шийдэл.  Мөсөн талбай орчимд -5 хэмийн хүйтэн байхад дээд хэсэгтээ буюу үзэгчийн суудал орчимд +15 хэмийн дулаан байх шаардлагатай. Чийгтэй агаарыг сорж холиод халуун агаараар үлээх технологиор хийгдэж буй. Энэ ажлыг Австрийн компаниар гүйцэтгүүлж байна. “Мөсөн өргөөг” энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. 28 гүйцэтгэгч компанийн 340 ажилтан  ажиллаж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан