Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫГ ВАКЦИНЖУУЛЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргажээ.

Үүн дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ.

Баг тамирчдаа уриалж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар Астра-зенека вакцины эхний тунг хийлгэлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, усанд сэлэлт, бокс, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, таеквондо, байт харваа, хүндийн өргөлт, нимнастик, пара таеквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч болон БТСУХ, МҮОХ-ны төлөөлөл зарим албаныхан вакцинд хамрагдсан юм.

Үндэсний шигшээ багийн тамирчдын тухайд Олон улсын хүүхдийн найрамдал төв болон Техник спортын төвд тус тус тусгаарлагдан, ногоон бүс бүрдүүлэн бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. БТСУХ-ны зүгээс баг тамирчдаа вакцинжуулах үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн дэгийг баримтлан, тогтоосон журмын дагуу, нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан