Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
Токиогийн олимпын наадамд хүрэлцэн ирэх гадны тамирчид, үзэгчдийг 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлнө

Ирэх онд болох Токиогийн олимпын наадамд хүрэлцэн ирэх гадны тамирчид, үзэгчдийг Японы Засгийн газар 14 хоногийн хугацаатай заавал хамрагдах тусгаарлалтаас чөлөөлөх төлөвтэй байна. Энэ тухай “Токио-2020”-г зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Тосиро Муто мэдэгджээ.

“Наадмыг зохион байгуулах хорооны коронавирусний дэгдэлтийг сөрөн зогсох арга хэмжээг боловсруулах асуудал хариуцсан зохицуулалтын зөвлөлийн хуралдааны үеэр халдварт өвчний нөхцөл байдал тогтвортой улс орнуудаас ирсэн тамирчид, үзэгчдийг 14 хоногийн тусгаарлалтад заавал хамрагдахаас нь чөлөөлөх бодолтой байгааг бид мэдэгдсэн” хэмээн тэрбээр хэлжээ. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг төдийгүй хэр олон үзэгчийг хүлээн авах тухайгаа Муто ирэх оны хавраас өмнө гаргана гэдгийг цохон тэмдэглэжээ. Токиогийн олимпын наадам 2020 оны 07 сарын 24-нөөс 08 сарын 9-нд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ. Наадам хойшлогдсон хэдий ч “Токио-2020” нэрийг хэвээр хадгалж авч үлдэхээр болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан