Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдах албан тушаалтнууд хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд  нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны  орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгахаар Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан.  

Зарим мэдүүлэг гаргагч авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүрэгтээ хайнга хандах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг зөрчилтэй мэдүүлэх, санаатайгаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй орхигдуулах, эсхүл олоогүй орлого, байхгүй хөрөнгийг зохиомлоор мэдүүлэх, мөн хуульд заасан хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд хуулийн хугацаанд мэдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд нийт 25 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан холбогдох хариуцлагыг тооцуулан ажилласан байна.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн “О”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төслийн зохицуулагч “Ц”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Н”, “Э” нар хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Газар”, “Орон сууц барилга байгууламж”, “Орлого”, “Зээл” хэсэгт өөрийн эзэмшлийн газар, агуулах, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан орлого, банкнаас авсан зээл, хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй орон сууц, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол, зуслангийн байшин, гэр бүлийн гишүүний үйл ажиллагааны орлого, үүсгэн байгуулсан болон хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийг мэдүүлээгүй зэрэг зөрчилд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан