Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд Дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна. Таван жилийн өмнө 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд Дарга Ван Чишань Монгол Улсад айлчилж байсан юм. Хань Жөн 2023 онд БНХАУ-ын дэд Даргаар сонгогдсон бөгөөд III Чарльзыг ИБУИНХУ-ын хаан ширээнд өргөмжлөх ёслол, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганд оролцож, 2024 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт Орос-Хятадын экспог нээж байв.

Хань Жөн 2003-2012 онд Шанхай хотын дарга, 2012-2017 онд тус хотын намын хорооны даргаар ажиллах хугацаанд Шанхай хотын ДНБ 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Шанхай хотыг Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Луугийн толгой” гэж нэрлэдэг. Тэрээр 2018-2023 онд Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайдаар ажиллаж, Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байжээ. Хань Жөн Монгол дахь айлчлалаа өндөрлөөд ОХУ-ын Владивосток хотноо Алс Дорнодын эдийн засгийн чуулганд оролцох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан