Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
Б.Батцэцэг: Манай улсад болох COP17-ийн үеэр 7-9 мянган байгаль орчны мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн ирнэ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В ...

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа 2026 онд манай улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлын бэлтгэл ажлын талаар тодруулав. УИХ-ын гишүүн Э.Болормаа: НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг манай улс зохион байгуулна. Төсвийн номд энэ бага хурлын барилга байгууламжид 50 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн ч Гадаад харилцааны яамны ирэх оны төсөв дунд алга. Үүнийг тодруулъя. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг 2026 онд Монголд зохион байгуулахаар болсон. 

Гол ажлыг Байгаль орчны яам зохион байгуулж, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулагчаар ажиллана. Эхний ээлжийн 50 тэрбум төгрөгийг Байгаль орчны яамны багцад суулгасан байгаа. Бид гурван жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангана. НҮБ-ын хурал зохион байгуулах баг хэд хэдэн удаа ирж ажилласан. Нэлээд өндөр зардалтай хурал болно. Энэ үеэр 7-9 мянган байгаль орчны мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн монголд ирнэ. Энэ хуралтай холбоотойгоор манай яамны төсөв дээр 22.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан