Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА

БНСУ-ын AJOU Их сургуулийн төлөөлөгч Lee Jongwon, Won-Jae Kim нарын төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх үеэрээ ТАНУ /IEG - Олон Улсын Боловсролын Гарц/ компаний оффист хүрэлцэн ирж хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрийн талаар уулзалт хийгээд буцжээ.

AJOU Их сургуулийн төлөөлөгч Won-Jae Kim  Монгол Улсад дахин ирэх үеэрээ ТАНУ компанид өнөөдөр дахин зочилжээ. Энэ үеэр талууд Монголын ЕБС-ийн сурагчидыг БНСУ-ийн шилдэг сургууль болох AJOU их сургуульд зочилж соёл, урлаг, сэтгэл судлал, технологийн сургалтын явцтай танилцах аяллыг хамтран зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтад ТАНУ /Олон Улсын Боловсролын Гарц/ компаний Гүйцэтгэх захирал Б.Наранчулуун, тус компаний зөвлөх менежер Х.Дүүриймаа, Л.Ирмүүнзаяа нарын хүмүүс оролцов. Ажу Их сургууль нь 2023 оны THE /Times Higher Education/ Их сургуулиудын чансаанд 1-р байрт шалгарсан бөгөөд 2024 оны Азийн Их Сургуулиудын чансаанд 91-р байрт эрэмблэгддэг шилдэг сургууль юм. Уг танилцах аялалд төгсөх ангийн сурагчид хамрагдах боломжтой бөгөөд ирэх өвлийн амралтаас өмнө буюу 12-р сард бүртгэл явагдаж эхлэх аж. Тус танилцах аялалд хамрагдах бол Олон Улсын Боловсролын Гарц байгууллагын 77778006 дугаарт залгаж урьдчилсан бүртгэлд хамрагдаж боломжтой аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан