Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зарлагджээ.

Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, оюутан, сонсогчдын дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инновацын төсөл, бүтээлч санаачилгыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдааныг салбарын яамнаас Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Уралдаан шилдэг бүтээл, шилдэг илтгэл, грант олгох төсөл гэх гурван үндсэн төрөлтэй бөгөөд “Үндсэн хуульт ёс ба эрх зүйн шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаачид болон мэргэжлийн холбоод, бакалаврын сургалт эрхэлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын дунд болно.

Харин грант олгох шинжлэх ухаан, технологийн төслийн шалгаруулалт нь суурь судалгаа, хавсарга судалгаа, инновацын төсөл гэсэн гурван чиглэлээр явагдах ажээ. Уралдаанд оролцох шилдэг бүтээлийг Хууль зүй, дотоод хэргийн яам, шилдэг төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, шилдэг илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан