Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл олгоно

2021 оны Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байна.

Засгийн газраас коронавируст цар тахлын үед иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сараас 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү тэтгэмжийг он дуустал олгохоор шийдвэрлээд байсан юм.

Тэгвэл хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Үүнд шаардлагатай хөрөнгийг 2021 оны төсөвт тусгасан байна. 

Тодруулбал, ирэх оны 1-6 дугаар сарын хугацаанд хүүхэд бүрд 100 мянга, түүнээс хойш он дуустал хүүхэд бүрд 20 мянган төгрөг олгоход нийт 864 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ-аар хэлэлцэн батална.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан