Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Оюутнууд спортын V наадамдаа оролцохоор бэлтгэлээ базааж эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, БТСУХ-ны дэмжлэгтэйгээр Спорт холбоодтой хамтран Монголын оюутны спортын холбооноос спортын 10 төрлөөр “Монголын оюутны спортын V наадам” зохион байгуулах бэлтгэл ажлыг баасан гарагт эхлүүлж Техникийн зөвлөлгөөнөө хийсэн.Уг хуралд эхний ээлжинд 40 гаруй Их дээд сургуулийн төлөөлөл оролцсон. Өнөөдөр тус наадмын хамгийн эхэнд болох сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа болон техникийн зөвлөгөөн боллоо. 

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс болон нийслэлийн онцгой комиссын зөвлөмжийг баримтлан “Монголын оюутны спортын V наадам”-ын тэмцээнүүдийг зохион байгуулна.

Спортын наадмын тэмцээнүүдийн заал, танхимыг хуваарийн дагуу ариутгаж, халдваргүйжилт хийж, гар ариутгагч тогтмол хэрэглэнэ. Мөн зохион байгуулагч, шүүгчид тамирчдын болон үзэгчдийн халууныг өдөр бүр хэмжиж байх аж. Бүх хүнийг масктай спортын зааланд оруулах юм байна. Харин тамирчид тоглолтын үед маск хэрэглэхгүй. Үзэгчдийн хоорондын зайг 1,5-2 метр байх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн спортын наадмыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан