Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
Төрийн томчуудтай нэр холбогдсон балетын багш Б.Сүндаръяагийн "ний нуугүй" ярилцлага

Төрийн томчуудтай нэр холбогдсон балетын багш Б.Сүндаръяа анх Монгол улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын Засгийн газрын шийдвэрийг урьдчилан жиргэж чамгүй шүүмжлэлд өртсөн. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй дотно авахуулсан зургаараа олны анхааралд дахин өртөж, араас нь олон эрхэмүүдийг хөлдөө чирэх шахсан. 

Энэ удаад тэрээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй дотно харилцаатай байсан тухайгаа "ний нуугүй л ярья" гэж сенсацитайхан эхлүүлсэн ч хэдэн минутын дараа үүнийгээ үгүйж, Монгол улсын Засгийн газрын хэвлэлийн албанд ажиллаж байсан, "Засах цаг" нэвтрүүлгийг бэлддэг байсан гэж ярив. Түүний ярилцлагыг ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өөрийн жиргээнд эрс үгүйсгэж, З.Дүүрэн түүнийг ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд бизнес эрхлэгчдийн багт орсон гэж мэдэгдэв. 

Ийнхүү Б.Сүндэръяа гэгч нь улстөрийн тоглоомонд хутгалдаж эхэлсэн үү, эсвэл үнэхээр ний нуугүй ярилцахаар зориглосон ч сүрдүүлэгт өртөв үү? Бүр аль нь ч биш "бяцхан худалдч" болж таарав уу гэдэг нь ойлгомжгүй хэвээр үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан