Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн эхний шатны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, 2-р шатны Удирдах хорооны анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. 

Төслийн 2 дугаар шатны анхдугаар хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикавагийн хамт Удирдах хороог даргалахаар гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо. Удирдах хорооны бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэрэг, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн дэд сайд, төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны удирдлагууд ажиллах юм. Энэхүү төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой 2023 он хүртэл хэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан