Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Автобусанд ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх явцад эрсдэлтэй нөхцөлд буй 13 хүүхэд илрүүлжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн”-тэй “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.  

Тэгвэл “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний баг аравдугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, Ерөнхий боловсролын 4 сургуулийн 790 сурагч, СӨБ-ийн  2926 хүүхэд, 139 багш ажилтан, хорооны хамтарсан багийн албан хаагч 119, автобусанд 1137 эцэг эх,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч нийт 5111 хүнд хүрч үйлчилжээ. Мөн автобусанд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгөх явцад эрсдэлтэй нөхцөлд буй 13 хүүхэд илрүүлсэн бөгөөд нэг хүүхдийг Хүүхдийн тусламжийн 108 утсанд холбогдон өгсөн бол 12-ыг нь хамтарсан багт нь холбон зуучилжээ. 

Мөн сургууль болон цэцэрлэгүүдийн орчинд нийт 14 орчны эрсдлийн үнэлгээ хийж, 4 байгууллагад илэрсэн 16 зөрчил, эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлэн удирдлагуудад нь танилцуулж, 72 цагийн дотор эрсдлийг арилгуулах талаар зөвлөж ажилласан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104, 129, 65 дугаар сургуулиудад ахлах, дунд бага ангийн сурагчдад “Аз жаргалтай гэр бүлийн 6 дүрэм”, “Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг таних шинж тэмдэгүүд”, “Үе тэнгийн дарамт” зэрэг сэдвээр мэдээлэл өгсон бол, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний зорилтот гол хүн ам болох бага насны хүүхдийн  эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг дадал чадварыг бий болгох зорилгоор “Миний биеийн аюулгүйн цэгүүд”-ийг таниулах зорилгоор мэдээлэл өгч ажиллаж байна. Түүнчлэн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт “Хүүхэд хүмүүжүүлэх хортой 10 арга”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг 10 арга”, “Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийг таньж шинж тэмдэгүүд”-ийг цэцэрлэгийн насны онцлог хэрхэн илрүүлэх зэргээр сургалт мэдээлэл өгсөн бол Хан-Уул дүүргийн 12, 71, 230, 223 дугаар цэцэрлэг,  Сонгинохайрхан дүүргийн 112, 26, 263, 228, 80, 260 дугаар цэцэрлэгийн багш ажилтан,  эцэг эхэд сургалт мэдээлэл, тараах материал гарын авлага тарааж, шаардлагатай сургалт, зөвлөгөө зохион байгуулсан юм.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан