Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Зөвхөн удирдлагыг огцруулсанаар МҮОНРТ-ийн асуудал шийдэгдэхгүй гэв

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлч, сэтгүүлчид байгууллагад нь олон жил бугшсан асуудлыг илчилж буйгаа өнөөдөр мэдэгдэв. Тэд байгууллагынхаа шилэн данснаас олж авсан баримтуудад үндэслэн Гүйцэтгэх удирдлага,  Үндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байгаа юм.

Гэхдээ зөвхөн удирдлагуудыг огцруулснаар эл асуудал шийдэгдэхгүй тул Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьж, хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцлов. Хэрэв эрх баригч нам буруу зүйл хийж байвал яах юм. МҮОНТ  хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм. Тэгвэл ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. Иймд, МҮОНТ-д анхаарал хандуулах ёстой, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд шинэлчлэлт хийх шаардлагатай. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан