Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ЗТХЯ-ын газрын дарга асан Б.Махбалд оноосон 11 жилийн ялыг Улсын Дээд шүүх хэвээр үлдээлээ

Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан ЗТХЯ-ын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Түүний өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Ганболд нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөлгүй, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Мөн хохирогч талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар  шүүхээс Б.Махбалд оноосон ялыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. Улсын дээд шүүхээс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Махбалд оноосон ялыг 11 жил болгож бууруулсан эл шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан