Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хөвсгөл аймаг орон нутгаас гадагш зорчих замаа хаажээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд өдрийн 13.00 цагийн байдлаар Улаанбаатар чиглэлийн замыг хаасан, сумд руу хэвийн зорчуулж байна.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням “Өглөөний 6.00 цагаас Улаанбаатар хот чиглэлийн хөдөлгөөнийг хориглосон. Сум хооронд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа. Зарим иргэн хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хот руу зорчих хүсэлтээ Шуурхай штабт ирүүлсээр байна. Хөрш зэргэлдээ Булган аймагт 16.00 цагаас эхлэн хөдөлгөөнийг 4 хоног бүрэн хаах шийдвэр гарсан учраас Хөвсгөл аймгаас гарсан иргэд буцаж ирэх болно. Иймд иргэдийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хууль тогтоомжийг биелүүлэн ажиллахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан