Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Эрдэнэт үйлдвэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Коронавируст цар тахлын халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын болон Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэр, хорио цээрийн дэглэмийн хугацаанд үйлдвэрийн цех нэгжүүдэд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэх ариутгалын уусмалын нөхөн хангалт хийх, Шалган нэвтрүүлэх 1, 2, 3-р постууд, Ерөнхий захиргааны 1, 2-р байруудын жижүүрийн постуудад амны хаалтгүй гаднын хүн, ажилчдыг нэвтрүүлэхгүй байх, хариуцлагатай жижүүр ажиллуулах, үйлдвэрийн бүс, объектод гаднын хүн, тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглох, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах үүднээс шуурхай баг бэлэн байлгах, шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөцийг бэлтгэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн үйлдвэрийн харьяаны Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орос 19-р сургууль, Орос 6-р цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор зэрэг цех нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.  Үйлдвэрийн бүс болон шалган нэвтрүүлэх постууд, Ерөнхий захиргааны байруудад ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, амны хаалтын хэрэглээг хянах, ажилчид тээвэрлэдэг автобуснуудад ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг тогтмол хийх, тусгаарлалтын байр бэлтгэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтсийн удирдлага, албаны хүмүүст өгсөн байна. Түүнчлэн телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээ, видео сурталчилгааг хүргэж, цар тахалтай холбоотой худал ташаа мэдээлэлд хяналт тавьж ажиллахыг чиглэлийн удирдах ажилтнуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабаас үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан