Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Дархан, Сэлэнгэд бүрэн хөл хорио тогтоолоо

Сэлэнгэ аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн шинжилгээгээр гурван хүнд халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдөр (2020.11.13) ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээний мэргэжлийн баг тухайн аймагт очиж ажиллахаар болжээ. Сэлэнгэ аймагт амьдардаг 70 настай эмэгтэйгээс коронавируст халдвар илэрсэн талаар өчигдөр (2020.11.12) Сэлэнгэ аймгийн онцгой комисс болон УОК-оос мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу авчраад байна. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан эмэгтэй (бэр) өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах, худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулсан гэх мэдээлэл байна. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган, энэ хүний явсан зураглалыг тогтоожээ. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсан илэрсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон байгаа. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан