Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл:
2020.11.13-ны 11:00 цагийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд 90 хүн байгаа ба тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байдалтай байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалтад байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 сарын 12-нд нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ байсан ба тэдгээрт халдвар илрээгүй. Түүнчлэн ХӨСҮТ-ийн эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрсэн.  Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа хэвээр байгаа. Тандалт үргэлжилж байна. Тэдний ойрын болон дам хавьтал болох нийт 3000 орчим хүнийг хяналтдаа авсан, шинжилгээ тандалт хийж байгаа" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан