Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Ачаа тээвэрлэх журам зөрчсөн тохиолдол нэмэгджээ

Нийт улсын хэмжээнд ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэлийн ажил явагдаж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журмыг зөрчсөн тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, тээврийн хэрэгслийн ачааны өндөр, өргөний хэмжээг хэтрүүлэх, хажуугийн толь, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, улсын дугаарыг халхалсан үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдох явдал нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Улмаар ургац, хадлан тэжээлийн тээвэрлэлт хийхэд шаардлагатай зөвлөмжийг танилцуулжээ.

1. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлэгт заасан ачаа тээвэрлэх журмын хүрээнд:

- Ургац, хадлан тэжээл тээвэрлэж яваа бүх ачааны автомашины хувьд нийт өндрийн хэмжээг газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачсан ачааны нийт өргөний хэмжээ 2.5 метрээс илүүгүй тус тус байхаар ачиж тээвэрлэх;
- Тухайн ачсан өвс, ургац нь тээвэрлэж яваа ачааны автомашины тэвшнээс унаж, асгарч, чирэгдэхгүй байх нөхцөлийг хангасан байх;
- Жолоочийн харах боломжийг хязгаарлаж, толинд араас яваа тээврийн хэрэгслүүд харагдах нөхцөлийг бууруулаагүй байх;
- Ачааны автомашины хойд талд гэрэл ойлгогч тууз, цацруулагчийг оврын хэмжээгээр байрлуулсан байх;
- Хойд талын гэрэлтүүлэх хэрэгслүүд болох тоормосны, оврын, эргэх чиг заах дохионы гэрлүүдийг халхалсан эсэх, тэдгээр нь бүрэн ажиллаж байгаа эсэхэд онцгой анхаарч үзлэг шалгалтыг хийх.

2. “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS4345: 2011 стандартад зааснаар:

- Тухайн тээврийн хэрэгслийн ачаатай өндөр газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачаатай өргөний хэмжээ 2.5 метрээс хэтрээгүй боловч уг тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө тэвшнээс 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл ойлгогч буюу цацруулагч байрлуулсан байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан