Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Хөл хорионы хатуу дэглэмийг дахин сунгана

Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Шадар сайд Я.Содбаатар: "Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байна. Ерөнхий сайд улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэл өгсөн. Энэ дагуу ХХААХҮЯ дээр хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрлдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч байна. Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнөөдөр 407 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Хүнсний тээврийн машины асуудлыг зохицуулж байна. Тусгай зориулалтын машинд зөвшөөрөл олгоно. Оорон нутгаас мал ачаад гарлаа гэхэд Мал эмнэлгээс бичиг аваад гарна. Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны хүүхэд, оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах ажлыг хийнэ. Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1000 гаруй иргэн бий,  мөн хүнсний талон авдаг иргэдэд мөнгийг шилжүүлж байна. Дотуур байранд байгаа хүүхдүүдэд хүнсний багц оруулна. Дархан Уул, Сэлэнгэ аймаг хатуу хөл хорионд шилжсэн учраас дотуур байрны хүүхдүүдийг хүнсээр хангах ажлыг зохион байгуулна. Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол илэрсэн учраас Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Дархан-Уул аймагт Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөл хорионы хатуу дэглэмийг дахиад ч сунгаж магадгүй." гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан