Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
Европын Холбоо бүх нийтийг вакцинжуулахад 100 сая еврогоор 2 тэрбум тун вакцин худалдан авна

Европын Холбоо бүх нийтийг вакцинжуулах зорилготой "COVAX" хөтөлбөрт нэмж 100 сая еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой 90 гаруй орны хүн амд зориулж хоёр тэрбум тун вакцин худалдан авч нийлүүлэхээр зорьж байгаа аж. Австри улс хоёр дахь удаагийн хорио цээрийн дэглэмээ чангатгахаар төлөвлөж байна. |Аравдугаар сарын 31-нд хязгаарлалтын арга хэмжээг чангатгаснаас хойш үндэсний хэмжээнд "COVID-19"-ийн халдварын шинэ тохиолдол 73 хувиар өсжээ. ОХУ-д "коронавирус"-ийн халдварын 21.9 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн нь мөн дээд үзүүлэлт болсон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр клиникийн эцсийн шатны туршилт нь хийгдэж буй "COVID-19"-ийн эсрэг вакцины тоо 10 болоод байгаа аж. Түүнчлэн Энэтхэг улс ирэх сар гэхэд "AstraZeneca"-аас 100 сая тун вакцин авахаар төлөвлөж байна. Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан 653 мянга, эндсэн 9.9 мянган тохиолдол шинээр бүртгэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан