Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Цагдаа, тагнуулын хамтарсан ажиллагаагаар хавьтлын 89 хувийг илрүүлжээ

Дотоодод тархаад буй халдварыг хумих, болзошгүй эрдэлээс хүн амаа сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгасан.

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас голомтын бүсэд иж бүрэн ариутгал хийх, хяналтыг чангатгах, улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн эдийн засгийн хохирлыг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулж ирэх долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Үүнд банкны зээлийн эргэн төлөлт, татвар түрээсийн харилцааг зохицуулах зэрэг иргэд, ААН-үүдэд тулгарч буй асуудлууд багтаж байна. Улаанбаатарын голомтот халдвар 9 хүн, Сэлэнгэд батлагдсан гурван тохиолдлын дам хавьтал нийт 5300 орчим хүн болоод байна. Эрүүл мэнд, цагдаа, тагнуулын хамтарсан ажиллагаагаар хавьтлын 89 хувь буюу 4200 хүнийг илрүүлжээ. Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд  хөл хориог 14 хоногоор сунгахаас аргагүй байдалд хүрээд буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан