Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Сургуулиуд хэвийн горимоор хичээллэсэн ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй

Дэлхийн 216 улс, бүс нутагт тархаад буй CoVid19 цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тодорхой түвшинд хязгаарлаад буй. Өнгөрсөн хичээлийн жилийн гурав, дөрөвдүгээр улиралд боловсролын үйлчилгээг теле болон цахимд шилжүүлсэн бол энэ хичээлийн жилийн эхэнд танхимын сургалт, теле хичээлийг хослуулан зохион байгуулж эхэлсэн юм.

Харин өдийг хүртэл дотооддоо халдвар алдаагүйн дээр хүүхдүүдийн боловсролд тэгш бус байдал гаргаж болохгүй гэсэн үүднээс УОК боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 21-нээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Ингэснээр сурагчид ажлын таван өдөр бүтэн цагаар танхимд хичээллэх юм.

Мөн маргаашаас эхлэн их дээд сургуулиуд ч танхимаар хичээллэж эхэлнэ. Гэхдээ бүх шатны боловсролын байгууллага халдвар хамгааллын дэглэмийг чанга сахих үүрэгтэйг холбогдох албаныхан сануулж буй. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Засгийн газар  энэ сарын 15-нд ээлжит бусаар хуралдаж 21-нээс хичээл, сургалтыг хэвийн горимд оруулах шийдвэрийг гаргасан. Хичээл сургалт хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан тухайн сургууль өөрийн менежментийн хүрээнд үүсгэсэн анги, бүлгийн зохион байгуулалтаар  батлагдсан сургалтын төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлнэ. Сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн  мөрдөнө. Бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм. Мөн уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан