Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
NASA-гийн робот станц Ангараг гарагт амжилттай газардаж, анхны гэрэл зургаа ирүүлжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө үүрээр NASA-гийн Ангараг гараг руу илгээсэн Perseverance судалгааны робот станц амжилттай газарджээ.

Станц долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гарагт хүрсэн юм. Зургаан дугуйтай Perseverance станц тус гараг дээр амьдрал оршиж байсныг батлах зорилготой. Хамгийн богинодоо хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах юм.

Станц амжилттай газардсан тухай дохиог өглөөний 4:55 цагт NASA хүлээж авчээ.

Үүний дараа Perseverance станцын газардмагцаа буулгасан хоёр гэрэл зургийг хүлээн авсан байна. Техникийн зориулалтаар ашигладаг камерны дуран тоосонд дарагдсан ч станцын урд хойд хоёр тал руу авсан нягтрал багатай зурагт Ангарагийн гадарга тод дүрслэгджээ.

NASA хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм.

2012 онд Curiosity нэртэй анхны том станцаа буулгаж байжээ.

Ангараг гарагт нийтдээ 14 удаа робот станц буулгах оролдлого хийснээс найм нь амжилттай болж байв. Эдгээр найм нь бүгд NASA-гийн станцууд байжээ.

Perseverance станцын газардсан Езеро хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар юм. Езеро нь зарим слав хэлэнд “нуур” гэсэн утгыг илэрхийлдэг.

Эндээс цуглуулсан чулуулгын дээжээ Perseverance станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.

NASA болон Европын Сансар Судлалын Агентлаг ESA эдгээрийг арав орчим жилийн дараа цуглуулж, дэлхийд авчрах олон тэрбумын өртөгтэй төсөл дээр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл эдгээр савнуудыг цуглуулах дараагийн робот станц, Ангарагийн гадаргаас хөөргөх пуужин, дэлхийд тээвэрлэж авчрах том хөлгийг одоо зохион бүтээхээр ажиллаж байгаа гэсэн үг юм.

Ангарагийн чулуулгын дээжийг дэлхийд авчирсан тохиолдолд л тус гараг дээр олон тэрбум жилийн өмнө амьдрал оршиж байсан эсэхийг хэлж чадах ажээ.

 

Эх сурвалж: BBC

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан