Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
ФАНТАСТИКИЙН ЗАЛУУС 200 ӨРХӨД ХҮНСНИЙ БАГЦ ТАРААЖЭЭ

      Өнгөрсөн хөл хорионы өдрүүдэд фантастик продакшний залуусийн санаачилгаар Лантуун Дохио ТББ-ын сайн дурынхан хамтран хүнсний хомсдолд орсон хүнсний тусламж нэн хэрэгцээтэй байсан СХД-н дүүргийн насан туршийн боловсрол олгох сургуулийн нийт 40 сурагчдын ар гэр болон улаан чулуутын хэсэгт байх 200 өрхөд хүнсний багцыг тараажээ. Тус арга хэмжээг оролцсон Лантуун Дохио ТББ-ын залуус “Хэцүү цагт нэгнээ гэсэн сэтгэлээр тууштайгаар бидний үйл ажиллагааг ямагт дэмжин хамтран ажилладаг фантастикийн залуусдаа баярлалаа. Хамтын ажиллагаа өргөжиж цаашдаа нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаан дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Олон айл өрхүүдийн өмнөөс талархъя” хэмээн фэйсбүүк дэх цахим хуудастаа оруулжээ.

Дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахалаас болж олон салбарын үйл ажиллагаа зогсоод буй энэ хүнд үед урлаг соёлын бүх арга хэмжээ тэг зогсолт хийгээд байна. Саяхан Фантастикийн залуус цар тахалын энэ хүнд үед ЗУРА шоуны ялагчын мөнгөө Улсын Онцгой Комисст хандивлаж “Лантуу дохио” ТББ-ын үйл ажилллагааны дэмжлэг болгон 12 сая төгрөг хандив болгож өгч байсан. Бас үйл ажиллагаа нь зогсоод байсан Монголын нохой чарга байгууллагын хамт олонд 500 боодол өвс хандивлаж байв. Нохой чарга байгууллагын үүсгэн байгуулагчид бойнд орох гэж байгаа адууг өөрийн боломжоор авч монгол морыг аялал жуулчлалаар сурталчилан таниулах ариун ажлыг хийдэг гэдгээр нь нийслэлчүүд мэднэ. Тухайн үед тус байгууллага ковидын улмаас 200 орчим адуу малынхаа хүнс тэжээлийн хомсдолд ороод байсан юм. Фантастик продакшний залуусын нийгэмд хийж буй чимээгүй тусыг Монгол нохой чарга байгууллагын фэйсбүүк дэх хуудаснаас эх сурвалж болгон харж болно. Нийгэмд гэгээ татуулж залуучуудыг сайн зүйлд уриалж байдаг Фантастикт баярлалаа.

 

1 Сэтгэгдэл
Энэ чиньл бодит туслалцаа байна шүү худлаа мөнгө амлаад өгдөггүй байж гайхуулдаг жүжигчид ингэмээр юмдаа
Хамгийн их уншсан