Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбат ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлөл өглөө.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат

 “Та бүхэн help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Монгол, Англи, Орос хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын даалгаварыг энэ жил оруулахгүй. Тест, нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна.

Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх нь чухал.

Сүүлийн 2 жилээ эхлээд ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийгээд лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулна.

100 орчим шалгалтын байрыг бэлдэж байна. Бүртгэлийн алхмууд дээр гол анхаарах зүйлийн талаар гэвэл ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Шалгуулагч иргэний үнэмлэх, арын фон нь цайвар цулгуй өнгөтэй цээж зураг шаардлагатай. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй.

Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.

Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой.

ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан