Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
"Гуравдугаар сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна" түүнчлэн агаарын хилийг шат дараатайгаар нээнэ гэв.

ГХЯ-наас иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж ээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны сайдаар томилогдоод 28 хонож байна. Хорио цээрийн үед ГХЯ идэвхтэй ажиллалаа. Шинэ Засгийн газар залгамж чанараа хадгална гэж Ерөнхий сайд хэлсэн. Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй цар тахлыг даван туулахад шинэ Засгийн газар дөрвөн том зорилтыг тавьсан. ГХЯ дээрх зорилтуудын хүрээнд эхний 100 хоногт хийх ажлуудаа төлөвлөөд явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын мэдээлэл ил тод, шуурхай байх үүрэг өгсөн.

ГХЯ вэб сайтаа шинэчилсэн. Нэгдүгээрт мэдээллийг шуурхай, консулын үйлчилгээг шуурхай хүргэхэд цахим хуудсаа шинэчлэхдээ анхаарсан. Өнөөдрөөс эхлээд 7 хоног тутамд тойм мэдээлэл хүргэнэ. Мөн асуулт хариултын булан нээсэн.

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авахын хүрээнд, тусгаарлалтын хоногийг багасгах, тизний үнийг бууруулах зэрэг асуудлын хүрээнд ажиллаж байна.  Гадаадаас ирж буй иргэдийн хүсэлтээр тусгаарлах байрыг өөрсдийнх нь сонголтоор олгоно.  

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9,411 иргэн байна. Гадаадаас ирэх иргэдийг тавдугаар сарын 1-нээс татан авах ажлыг эхлүүлнэ.

АГААРЫН ХИЛИЙГ ШАТ ДАРААТАЙ НЭЭНЭ

Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээр хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна.

Иргэдийг агаарын замаар татан авахаас гадна хөрш орнуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг ГХЯ-наас УОК-т танилцуулсан. ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргаад байсан 43 иргэнийг Алтанбулаг боомтоор татан авсан.

Ийнхүү өнөөдрийн байдлаар 29,385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22,675 иргэн, авто замын боомтоор 6,710 иргэн эх орондоо ирсэн” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан