Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй Оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
₮230 тэрбумыг "Оюу толгой" компани Төрийн санд шилжүүлжээ

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө бөгөөд төлсөн нь үнэн болохыг тус компанийн эх сурвалж баталлаа. 

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.

Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлснийг бид мэдээлж байсан. Энэ нь Монгол Улсад уг төслөөс ирэх ногдол ашиг огт ирэхгүй төдийгүй 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоог "Рио Тинто" компани гаргасантай холбоотой. 

ТЕГ-аас "Оюу толгой" компанид 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан акт үйлдээд байсан юм. Тэгвэл "Рио Тинто" компани Монголын талын тавьсан шаардлагыг анхаарч ажиллаж эхэлснийг дээрх төлбөр илтгэж байна. Цаашид 400 гаруй тэрбум төгрөг төлөх хүлээлттэй байгааг эх сурвалж хэллээ. 

Эргэн сануулбал:

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Оюу толгой" төслийн талаар асуудал хөндөгдөж, улмаар 130 сая ам.долларын татварын актыг 2013 онд хүргүүлж байв. 

Үүний улмаас далд уурхайн санхүүжилт хойшилж, төсөл зогсонги байдалд ороод байсан билээ. 

Тэгвэл 2014 оны есдүгээр сард татварын асуудал шийдэгдсэнийг тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээг үзэглэснээр татварын асуудал намжаад байв. 

Тэгвэл 2016 онд шинээр байгуулагдсан УИХ "Оюу толгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавихаар Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаар татварын асуудал дахин сөхөгдөж, 155 сая ам.долларын татварын актыг 2018 онд тавьсан нь ийнхүү өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.   

Дубайн гэрээг хууль зөрчин байгуулагдсан гэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэр гарчихаад байгаа бөгөөд УИХ өнгөрсөн оны төгсгөлд тогтоол гаргаж, "Оюу толгой"-н гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахаар болоод буй. Энэ талаар TRQ байр сууриа илэрхийлэхдээ УИХ-ын тогтоол нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо гэж байсан юм.

Эдгээр асуудлыг эцэслэх арбитрын процесс үргэлжлэх явцад манай ТЕГ-аас дахин шинээр акт ногдуулсныг ОТ компани өмнөх асуудлуудтай давхцаж байгаа хэмээн үзсэн тул арибтрт нэмж материалаа өгөхөөр ажиллаж байгаагаа өнөөдөр мэдээлээд байна

Арбитрын шүүхийн үйл ажиллагаа 12-18 сар үргэлжилнэ хэмээн үзэж буй. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын өмнө далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал мөн үлдэж байна. Энэхүү төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлага үүссэн бөгөөд санхүүжилт босгоход урьдчилан тогтсон нөхцөлөөр алтаа худалдах хувилбар багтаж байгаа билээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан