Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Улаанбаатар Принт ХХК нь"Цагаан даваа" орчмын 50 өрхөд дижитал сургалтын хэрэгслүүдийг буцалтгүй тусламж хэлбэрээр үзүүллээ

Сурагч, хүүхдүүдийн боловсролд үргэлж анхааран, дэмждэг Улаанбаатар Принт ХХК нь 2021 оны 2 сарын 26-ны өдөр боловсролын тэгш бус хүртээмжийг багасгахад хувь  нэмрээ оруулж Цагаан даваа орчимд амьдардаг  50 өрхөд дижитал сургалтын хэрэгсэл буюу таблетуудыг хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул хүүхэд багачууд гэрээсээ телевизээр хичээлээ үзэн сурч, боловсорч байна. Гэвч телевизгүй гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотын хэмжээнд 5000 гаруй сурагч суурь боловсролоо тэгш хүртэж чадахгүй байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд 100,000 гаруй сурагч теле хичээлдээ хамрагдаж чадаагүй нь БСШУЯ-н судалгааны тайланд дурдагдсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн 33,988 нь Улаанбаатар хотод амьдардаг. Ийнхүү зурагтын хүрэлцээнээс шалтгаалан хүүхдүүдийн хичээлдээ хамрагдах байдал харилцан адилгүй байж, хичээлийн хоцрогдол үүсэх нөхцөл бүрдээд байгаатай холбогдуулан Улаанбаатар Принт ХХК нь Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран хүүхэд бүрд тэгш боловсрол хүртээх ажлыг хэрэгжүүлсэн байна.

Үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн сурч боловсрох, хичээлээ хийхэд маш их хүндрэлтэй байдаг талаараа энэ үеэр бяцхан багачууд маань дурьдаж байсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг зарлаж тэдэнд хүрч буйд ихээхэн талархаж буйгаа илэрхийлж байсан юм.

Баянзүрх дүүргийн 5,19, 21, 22, 27 дугаар хороо буюу Цагаан даваа орчимд амьдарч буй  бага дунд орлоготой өрхүүдийн төлөөлөл болгож 50 өрхөд буюу 140 гаруй хүүхдэд хүртээмжтэй байхаар тооцоолж таблетуудыг бэлэглэсэн. Энэхүү таблетийг ашиглан сурагчид цахим хичээлээ хийх мөн  хүүхэд хөгжил, хамгаалалтай холбоотой контентуудыг үзэх боломжтой юм. Мөн сурагчид таблетаа офлайн орчинд буюу нэтгүй газар ч ашиглан хичээлээ үзэж болох ба Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэйгөөр сурагчдад зориулсан боловсролын контентуудыг суулган, зөвхөн тухайн сурагч ашиглах байдлаар тохируулсныг онцолсон юм.

                           

                                Бид хамтдаа боловсролын тэгш бус байдлыг бууруулж чадна!

                                                               Улаанбаатар Принт ХХК

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан