Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Google-ийн ахлах инженер Б.Баттулга, Techstars-ийн албаны захирал Д.Бат-Октябрь нар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар зөвлөнө

Google компанийн ахлах инженер Б.Баттулга болон Techstars хөрөнгө оруулалтын сангийн Экосистем хөгжүүлэлтийн албаны ахлах Захирал Д.Бат-Октябрь нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт зөвлөхөөр боллоо.

Б.Баттулгын хувьд Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн хөгжүүлэлтэд зөвлөх бол Д.Бат-Октябрийн хувьд гарааны компанийн экосистемийг бүрдүүлэх, хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон улсын зах зээлд гаргах чиглэлд зөвлөгөө өгөх юм.

                            GOOGLE КОМПАНИЙ АХЛАХ ИНЖЕНЕР Б.БАТТУЛГА

Төгссөн сургууль, мэргэжил: 

           -  1999 онд ерөнхий боловсролын 11 дүгээр дунд сургууль

  • -  1999-2000 онд ШУТИС-ийн КТМС
  • -  2002-2006 онд БНСУ-ын Инха их сургуулийг Компьютерын шинжлэх ухааны бакалаврын
    зэрэг
  • -  2006-2008 онд БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд компьютерын шинжлэх
    ухаан, компьютер инженерийн магистрын зэрэг

Ажилласан байдал: 

  • -  2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Google компанид ажиллаж байна.
    TECHSTARS ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ЭКОСИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБАНЫ АХЛАХ ЗАХИРАЛ Д.БАТ- ОКТЯБРЬ

Төгссөн сургууль, мэргэжил: 

Д.Бат-Октябрь нь Эрдэнэт хотын “Eagle” дунд сургуулийг дүүргэсэн. Түүний дараагаар Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон АНУ-ын Портландын их сургуулийг амжилттай төгсөж, Бизнесийн удирдлагын /MBA/ магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал: 

Одоогийн байдлаар Монгол Улсад And Global, Erxes, iHotel, Sweet Kitchen,  Geru, melearn, Tomyo зэрэг компаниудад зөвлөгөө өгч, Humuus Publishing, START, STARTUP MONGOLIA ТББ, Балиар Өөдрөг зэрэг компанийг хамтран үүсгэн байгуулаад явж байна.

Үүний зэрэгцээ, тэрбээр олон улсын “TUZ Ventures” хөрөнгө оруулалтын санд (Төв Ази руу чиглэсэн) зөвлөхөөр ажилладаг. Мөн Сингапур -ын “Source Collection”, АНУ-ын “Techstars” хөрөнгө оруулалтын сангийн Экосистем хөгжүүлэлтийн албанд ахлах захирлын албыг хашиж байна. Тодруулбал дээрх ажлын хүрээнд Япон, Тайвань, Малайз, Сингапур, Солонгос, Австрали зэрэг улсын Засгийн газар болон бүс нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтарч “Хэрхэн гарааны бизнесийг дэмжиж, шаардлагатай орчныг бий болгох вэ?”, “Яаж инновацийг бий болгоход туслах ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх вэ?” гэх мэт томоохон сэдвийн хүрээнд зөвлөх, гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлдэг.

 

Эх сурвалж: ХХМТГ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан